Билет захиалга

Утсаар захиалга өгөх (powered by mobicom telemarketing) 

Үйлчлүүлэгч хүссэн үзвэрийнхээ тасалбарыг 7011-7711 дугаарт залгаад урьдчилан авах боломжтой. Мөн urgoocinema@yahoo.com мессенжерээр захиалга авч эхэллээ.

Утасны оператортой холбогдон тухайн үзвэрийн цаг, тасалбарын тоо болон ямар ангилалын суудалд авах тухайгаа захиалаад өөрийн нэр, утасны дугаараа үлдээнэ.
Оператор таньд нууц дугаар сануулна. /Захиалгын оператор өдөр бүрийн 12.00-21.00 цагийн хооронд ажиллаж байгаа бөгөөд бусад цагуудад автомат хариулагчаар үзвэрийн хуваарь танилцуулна/
Захиалгыг баталгаажуулахын тулд тухайн үзвэрийнхээ эхлэх цагаас 30 минутын өмнө Өргөө кино театрийн 2 давхарын кафе лонжын тасалбар худалдаалах цэгт биеэр очиж операторын сануулсан захиалгын кодыг эсвэл өөрийн нэр, утасны дугаараа ашиглан захиалгын бүртгэлээс захиалгаа шүүлгэж тасалбараа биечилэн авна.
Аливаа захиалга тухайн үзвэр эхлэхээс 30 минутын өмнө албан ёсоор цуцлагдах тул та цагтаа амжиж ирсэн байх шаардлагатайг сануулая. Мөн тухайн үзвэрийн заалны дүүргэлтийн хэмжээ /худалдаалагдсан тасалбарын тоо/ 80%-аас дээш давсан тохиолдолд утсаар болон онлайн захиалга авахгүй байгааг анхаарна уу.