Aватар
2009.12.30
|
Нэр: "АВАТАР" Дистрибютер: 20th Century Fox U.S. Box Office /6th week/: $667.6International Box Office: $1,684.0 Кино компани: 20th Century Fox Үнэлгээ: |
“Аватар” /Oel Ngati Kameie/
Пандора гаригийн уугуул омог болох навичууд өөрсдийн гаригийг харийнхнаас хамгаалан, тэмцэж байгаа тухай өгүүлэх сэтгэл хөдөлгөсөн зохиол. Магадгүй кино урлагийн дэлгэцнээ амилсан хамгийн үзэсгэлэнтэй ертөнцүүдийн нэг нь Пандора гариг байх л даа. Пандора гаригийн цэцэгс шөнөөр гэрэл шиг асдаг бол шувууд нь өөр аялагаар гуагалж, араатнууд нь ондоо хэмнэлээр архирдаг. Өнцөг булан бүрт ойн амьтан, шавьж, жижиг ургамал байгаа нь хэний ч сонирхлыг татчихаж дөнгөнө...
Амжилт
Уг кино дэлгэцэд гарсан өдрөөсөө эхлэн $2,351.6 орлого олсоноор алдарт ТИТАНИК-ийн амжилтыг эвдэж бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой кино жагсаалтын тэргүүлэх боллоо. “Аватар” киноны найруулагч Жеймс Камероны бүтээл “Титаник” кино эл жагсаалтыг $1,843.2 орлоготойгоор удаалж байна. “20th Century Fox” кино студийн тэргүүн Крис Аронсон энэ тухай сонсоод, “Тэр залуу 10 жилийн дотор ердөө хоёрхон кино хийсэн нь бүх цаг үеийн хамгийн шилдэг киногоор тодорчихлоо” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцолжээ. 2.30 цаг үргэлжлэх уг киноноос 40 минутын дүрс бичлэгийг хассан юм байна. Сонирхуулахад, хасагдсан хэсгүүдийг киноны DVD-нд нэмж оруулахаар болсон гэнэ.
Нави хэл
Эртний омгийн тухай өгүүлдэг кинонд шинэ хэл зохиож тухайн киногоо бодит болгох үзэгдэл цөөнгүй бий. “Бөгжний эзэн” кинонд элфүүдийн хэл гэж байсан бөгөөд, тус хэлний дүрмийг баталж, толь бичгийг хэвлүүлэн худалдаалж байжээ. Түүнээс хойш хэд хэдэн кинонд зориулан тусгай хэл зохиох болсон аж. Камерон ч мөн энэ кинондоо навичуудын ярьдаг хэлийг зохиохыг хүсчээ. Энэхүү хэлийг зохиоход Өмнөд Калифорнийн их сургуулийн хэл судлаач Пол Фроммер туслалцаа үзүүлсэн бөгөөд зарим амьтан, ургамлын нэрийг оноосон аж. Полинез болон маори хэлнээс санаа авч зохиосон уг хэлний үйл үгийг өгүүлбэрийн эцэст байрлуулдаг герман хэлний өгүүлбэрийн бүтцийг ашиглан бүтээжээ. Хэрвээ сайн сонсох юм бол африк, уугуул америкчуудын хэл болон латин хэлний үгсийг нэмсэн байна.
Компьютер график
Энэ кино бол кино урлагийн хамгийн шилдэг компьютер графиктай бүтээл. Жеймс Кэмерон “Титаник” киног бүтээснээсээ хойш арга барилаа өөрчилж, илүү үнэмшилтэй болгож чаджээ. Кинонд компьютер графикийг түлхүү ашигласан хэдий ч дүрүүдийн сэтгэл хөдөлөл илүү үнэмшилтэй болж чаджээ. Ялангуяа ой модон дунд байгаа сүүдэр, биеийн хөдөлгөөн, сэтгэл хөдлөл зэргийг маш сайн тодотгож харуулсны зэрэгцээ аватар болон навичуудын нүүр хувиргалтыг маш сайн хийсэн байна билээ. Тиймдээ ч нүдний өнгө, нүүр царай нь амьд болж чадсан. Магадгүй компьютер графикаар бүтээх кинонууд Камероны энэ аргыг давтаж, цаашид хэрэглэх байх. Камероныашигласан энэ шинэ арга нь жүжигчдийн хоорондын харилцааг улам тодотгож, үнэмшилтэй болгоход тусалсан.
Жүжигчид
Гол дүрийг бүтээсэн Сэм Уортингтон өсөж яваа залуу жүжигчин хэдий ч дүрээ гайхалтай гаргаж чадсан гэдгийг киноны уран бүтээлчид ярьж байна. Сэм Уортингтон ярихдаа “Би үнэхээр дайчин байсан. Хэрэв дэлхий дээр Пандора гариг шиг үзэсглэлэнтэй газар байсан бол би хамгаалахын төлөө бүх чадлаа шавхан дайтах байсан” гэжээ.
Харин нави омгийн гүнжийн дүрд тоглосон Зои Салдана гайхалтай жүжиглэлт харуулсан гэдгийг кино шүүмжэгчид онцолж байгаа. Тэрбээр төрсөн газраа устаж үгүй болж байгааг хараад өөрийн эрхгүй дуу алдан уйлж байгаа тэр зовлон харууслыг жүжиглэлтээрээ үзэгчдэд хүргэж чадсан юм. Тэрбээр, “Шинэ хэлээр ярихад жаахан түвэгтэй санагдсан. Гэхдээ найруулагч маань надад аль болох давуу эрх олгож байсан болохоор би их хичээсэн.” хэмээн ярилцлагадаа дурджээ.






.jpg)
(1).jpg)
.jpg)
(1)(1).jpg)