Coming soon
Percy Jackson & the Olympians: Lightning Thief
2010.01.27
PERCY JACKSON AND THE OLYMPIANS: THE LIGHTNING THIEF
киноны товч танилцуулга
Энэ хоёрдугаар сарын 12-нд нээлтээ хийсэн тус кино нь “Харри Поттер” киноны 1 ба 2-р ангийн найруулагчийн бүтээл юм. “Перси Жексон Аянгын эрэлд” кино нь ирэх 3 дугаар сарын 05-нд Өргөө кино театрт нээлтээ хийх гэж байгаа юм байна.
Тус киноны найруулагч нь өсвөр насныхан хүүхэд залууст чиглэсэн, тэдний сонирхлыг ихээр татсан инээдмийн, адал явдалт, уран зөгнөлт кинонуудыг ихэвчлэн дэлгэцнээ тавьсан байдаг. Chris Columbas нь Харри Поттер цувралаас гадна “Музейд өнгөрүүлсэн шөнө” “Fantastic 4” киноны продюсер болон “Гэртээ ганцаараа” киноны 1 ба 2-р ангиийн найруулагчаар ажиллаж байсан байна.
2009 оны 4-р сард Канадын Ванкувер хотод эхэлж киноны зураг авалт 3 сар үргэлжилсэн. Энэхүү кино нь 95 сая ам долларын өртөгтэй бүтсэн байна. Нээлтээ хийсэн 7 хоногтоо 31 сая ам долларын орлого олсон.
Киноны гол дүр болох Percy Jackson нь Посейдон хэмээх далайн бурхны хүү болохоо мэднэ. Зэүс бурхан аянга цахилгаанаа хулгайд алдсан тухай Посейдонд хэлнэ. Тэрээр энэхүү хэрэгт түүний хүү Percy Jackson-ийг буруутган буруугүй гэдгээ 14 хоногийн дотор буюу 6 сарын 22-н гэхэд нотлохыг шаардана. Хэрвээ энэ хугацаандаа амжиж аянгыг олж ирэхгүй бол дайн зарлана гэж Посейдонд анхааруулснаар киноны үйл явдал өрнөнө.
Перси Жексон ангийнхантайгаа Эртний грекийн музейгаар аялаж явтал түүнийг нэг хүн татаж ангийнхнаас нь холдуулна. Тэр хүн алгебрийн багш нь байлаа. Тэрээр хүүгээс аянга цахилгаан хаана байна хэмээн утга нь олдохгүй дайрч давшилж байтал гэнэт нэг хүн хаанаас ч юм гарч ирэн ширүүн догшин алгебрийн багшийн гараас хүүг татаж холдуулна. Энэ бол Латин хэлний багш ноён Brunner байлаа. Брунер хүүд шидэт үзэг өгөх ба Brunner багшийн явуулгаар Percy-ийн дотны найз Grover Percy-г ээжийнх нь хамт хагас цустнуудын сургалтын зуслан руу аваачдаг. Percy-ийн ээжийг Sally Jackson гэдэг. Перси ээжтэйгээ хагас цустнуудын зуслан руу явж байхдаа төрсөн эцгийгээ хэн болохыг асууж мэдэх гэсэн боловч ээжийг нь бухын толгойтой хүнийн биетэй эртний грэкийн үлгэрт гардаг Minotaur хулгайлна. Хүү олимп ууланд очиж Zeust буруугүй гэдгээ нотлохоор Luke болон афины охинтой хамт ертөнцийн доогуурх аялалдаа гарна. Үйл явдал цаашаа хэрхэн үргэлжлэхийг та бүхэн манай кинотеатрт ирж сонирхоно уу.
Үргэлжлэх хугацаа: 118 минут
Төрөл: Адалт явдалт
Найруулагч: Крис Колумбас / Chris Columbas /
Гол дүрд: Логан Лерман /Logan Lerman/ Тэрээр удахгүй Untitled Spider-Man Reboot (2012онд гарах) киноны Peter Parker / Spider-Man-ийн дүрд тоглоно.
Дүрүүдэд: Pierce Brosnan, Uma Thurman, Sean Bean, Kevin McKidd, Melina Kanakaredes, Logan Lerman, Brandon T. Jackson, Alexandra Daddario, Catherine Keener, Rosario Dawson, Steve Coogan
Дистрибютер: 20th Century Fox
Өргөөгийн дэлгэцэнд: 2010.03.02






.jpg)
(1).jpg)
.jpg)
(1)(1).jpg)