• CALL CENTER: 77117711
  • Нэвтрэх
  • Эхлэл
  • Тун удахгүй
  • Захиалга
  • Үйлчилгээ
  • БОНУС КАРТ
  • Үнэ урамшуулал

 

 

Өргөө бонус карт гэж юу вэ?

gift-wrap

10% бонус

Өргөө бонус карт нь Өргөө кинотеатрын үнэнч /лояалти/ хэрэглэгчидээ урамшуулах, халамжлах зорилготойгоор Өргөө кинотеатрын зүгээс гаргасан карт юм. Энэхүү картын хэрэглэгч болсон хэн бүхэн Өргөө кинотеатрын тодорхой заагдсан хэсгүүдээс худалдан авалт хийсэн тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгийн 10%-ийг өөрийн бонус картандаа цуглуулах боломжтой болох юм.


 

Гоолингоо бонус карт гэж юу вэ?

Эмэгтэйчүүдэд 13%

Гоолингоо бонус карт нь Өргөө кинотеатрын бонус картын адил үйлчлэх бөгөөд энэхүү картын давуу тал нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан бөгөөд Өргөө кинотеатрын зүгээс Лхагва гариг бүрийг эмэгтэйчүүдийн өдөр болгон зарлаж гоолингоо картын хэрэглэгчид уг өдөр 13% -ийн бонусыг картандаа цуглуулах боломжтой болсон билээ.

gift-wrap

Сурагчдын үнэмлэх Өргөө бонус карт гэж юу вэ?

gift-wrap

Зарласан өдөр 15%

Өргөө кинотеатр болон Монголын сурагчдын холбооноос хамтран гаргасан энэхүү карт нь сурагчдын үнэмлэхний ард талд байрлах бөгөөд Өргөө кинотеатрын бонус картын адил хүчинтэй үйлчилнэ. Өргөө кинотеатрын зүгээс Мягмар гараг бүрийг сурагчдын өдөр болгон зарлаж уг өдөр үйлчлүүлсэн сурагчид 15% -ийн бонус төгрөгийг өөрсдийн сурагчдын бонус картандаа цуглуулах боломтой болох юм

Өргөө кинотеатрын гишүүнчлэл бонус картны давуу тал:

  • Та Өргөө кинотеатрын бонус картын хэрэглэгч болсноор худалдан авалт тутмын 10 хувьтай тэнцэх мөнгөн дүнг өөрийн бонус картандаа цуглуулах бөгөөд Өргөө кинотеатрын тодорхой байрлалуудад мөнгөн дүнгээр бодон үйлчилгээ авах боломжтой билээ. 
  • Өргөө кинотеатрын бонус картын хэрэглэгчиддээ зориулан гаргасан хямдрал урамшуулалд хамрагдах боломжтой

Бонус картны хүчин төгөлдөр үйлчлэх салбар ба байршилууд:

Энэхүү бонус карт нь Улаабаатар хотод байрлах Өргөө 1 хаяг: Баянгол дүүрэг, Ард Аюушийн Өргөн Чөлөө, 13 -р хороо, 3-р хороололд байрлах Өргөө синема, болон Өргөө 2 хаяг: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Амарын гудамж, Мэдээлэл Технологийн Үндэсний парк хойд жигүүр, Өргөө кино театруудад хүчин төгөлдөр үйлчилэнэ.

Өргөө кинотеатрын дараах хэсгүүдэд хүчин төгөлдөр үйлчилж бонус төгрөг цуглуулах боломтой. Үүнд:

  • Билет кассууд – Өргөө1 болон Өргөө 2
  • Попкорн хэсгүүд – Өргөө 1 болон Өргөө 2
  • Тоглоомын төвүүд Өргөө 1 болон Өргөө 2
  • Киоск – Өргөө 1 болон Өргөө 2
  • Караоке – Өргөө 2 
  • Лоунж – Өргөө 1
  • Вип хэсэг – Өргөө 1
  • Онлайн захиалга

Хэрхэн бонус картын хэрэглэгч болох талаар

  • Бонус картын бүртгэлийг Өргөө 2 салбарт мэдээллийн ажилтан, Өргөө 1 салбарт 2 давхарт байрлах Лоунж хэсэгт хэрэглэгчийн төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхийг үндэслэн бүртгэнэ. Бүртгэхдээ дараах мэдээллийг хэрэглэгчээс авна.

-          Овог нэр, хүйс, төрсөн он сар өдөр, регистерийн дугаар, утасны дугаар, имэйл хаяг, пин код

Бонус төгрөг шилжүүлэх

  • Таны цуглуулсан бонус карт бүх хэсэгт үйлчлэх бөгөөд энэхүү цуглуулсан бонус төгрөгийг өөр картруу шилжүүлэх боломжгүй ба зөвхөн хэрэглэгч хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хуучин картыг хүчингүй болгосны дараа шинэ картанд бонус оноог нөхөн олгох боломжтой болно.

Бонус картын хүчинтэй хугацаа

  • Өргөө кинотеатрын гишүүнчлэлийн картын хугацаа эхлэн нээхэд 3 жилийн хугацаатай байна. Хугацаа нь дууссан хэрэглэгчид аливаа худалдан авалт хийхэд бонус төгрөг бодогдохгүй. Мөн хугацаа нь дууссан хэрэглэгчидэд бонус төгрөгөөр үйлчлэхгүй.

Бонус картын үнэ

  • Шинээр бонус картын гишүүн болоход хэрэглэгчээс 2500 төгрөг хураах ба хэрэглэгч энэхүү картаараа 3 жилийн хугацаанд үйлчлүүлэх боломжтой.  

Бонус төгрөг цуглуулах боломжгүй нөхцлүүд

  • Хэрэглэгч аливаа бэлгийн карт болон бэлгийн тасалбараар үйлчлүүлж байгаа тохиолдолд бонус төгрөг бодогдохгүй.
  • Кинотеатрын зүгээс гаргасан хөнгөлөлт урамшууллын бэлгийн карт, бэлгийн тасалбарт бонус төгрөг цуглуулах боломжгүй.
  • Үндсэн
  • Эхлэл
  • IMAX
  • Тун удахгүй
  • Захиалга
  • Үйлчилгээ
  • БОНУС КАРТ
  • Үнэ урамшуулал
  • Гар утасны програм
  •  
  •  
  •  
  • Холбоос
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • Instagram
  • Салбар
  • Бонус карт
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нэвтрэх
  • Gift карт үлдэгдэл шалгах

Та ямар төрлийн кино үзэх дуртай вэ?:






Бүх эрх хуулиар хамгаалагдсан © Нью Тур Сафарис ХХК 2009 - 2023
Сайтыг хөгжүүлэгч: ANDROMEDA