ӨРГӨӨ ОНЛАЙНЫ БОЛОМЖУУД

24 / 7 / 365

Та аль оронд байгаагаас үл хамааран тус сайтаар зочилж яг одоо дэлгэцнээ гарч байгаа киног хүлээн авч үзэх боломжтой. Шинэ уран бүтээлээс хоцорлоо гэж санаа зовох хэрэггүй. Гайхамшиг таны байгаа газарт үргэжилсээр....

48 ЦАГИЙН ДОТОР УХРААЖ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ

Худалдан авсан киногоо 48 цагийн дотор ухраан үзээрэй. Үзсэн кинонд чинь ахин ухрааж үзмээр сэтгэл хөдөлгөсөн, ухаарал өгсөн “гоё” хэсгүүд гарсан уу? Ухраах гэтэл дахин төлбар төлөх шаардлага тулгарсан юм биш биз? Хэрэв тийм бол таалагдсан киногоо хэдэн ч удаа ухрааж үзэх боломжийг танд олгож байна.

ОНЛАЙН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Гадаадад байгаа учраас Монгол руу холбогдож чадахгүй нь гэж санаа зовох хэрэггүй. Учир нь таны хүссэн асуултанд хариулж, асуудлыг тань шийдвэрлэж өгөхөөр манай бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Та Улаанбаатарын цагаар 10.00 - 18.00 цагийн хооронд холбогдож хүссэн зүйлээ лавлаарай.

БҮХ БАНКНЫ ОЛОН УЛСЫН КАРТААР ТООЦОО ХИЙНЭ

Төлбөр хийх боломжоор та хязгаарлагдахгүй. Таны оршин суугаа улсад зөвшөөрөгдсөн виза карт, тооцооны системд холбогдсон бүх банкны олон улсын төлбөрийн картаар тооцоо хийх боломжтой учраас төлбөр шилжүүлэхэд цаг алдахгүй.

image

ХАМГИЙН ШИЛДЭГ НЬ

Өргөө кино театрт гарч буй шинэ киног албан ёсны зөвшөөрөлтэй үзүүлэх болно.

Монголд нээлтээ хийсэн шинэ уран бүтээлүүдийг цаг алдалгүй “халуун дээр” нь үзэх боломжийг Өргөө кино театрын зүгээс гадаад суугаа үзэгчиддээ олгож байна.

HD форматаар, дуу дүрсний өндөр чанартай кино сан

Нягтаршил сайтай, дуу дүрсний өндөр чанартай кино үзэх нь бас л нэг кайф шүү дээ. Та энэ сайтаар гарч байгаа уран бүтээлүүдийг чанарын өндөр түвшинд хүлээн авч үзээрэй.

Монгол уран бүтээлчдийн кино сан

Зөвхөн Монгол уран бүтээлчдийн цоо шинэ уран бүтээлийг хүргэж байгаагаараа онцлог. Монголд гарч байгаа шинэ уран бүтээлүүдийг дэлхийн хаанаас ч үзэх боломжийг бүрдүүлж байна. Монголын нээлт дэлхийн тавцанд.

Олон төрлийн төхөөрөмжөөр үзэх боломжтой

Зөвхөн өндөр хурдны интернэттэй лаптопоор үзэх боломжтой! гэдэг цаг ард хоцорчээ. Ухаалаг утас, таблет, лаптоп, смарт дэлгэц гээд өөрт байгаа аль ч төрлийн төхөөрөмжөөр үзэх боломжтой.

Купон худалдан авах

Та доорх цонхонд имэйлээ оруулж төлбөрийн хэсэгрүү шилжсэнээр купон худалдан авах боломжтой.