2007 оны сүүлээр “Сод Монгол Групп” ХХК-ын охин компани болох “Нью Тур Сафарис” ХХК дэлхийн алдарт “Варнер Брос Интернэшнл” кино компанитай хамтран “Өргөө” кино театрыг ажлыг өрнүүлснээр 4.5 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжсэн байна. Оройхон гарч ширүүхэн дайрсан уг замнал их хотын соёлд их том хувьсгал хийсэн юм. “Варнер Брос Интернэшнл” кино компанийн зөвлөгөө, хяналт, хамтын ажиллагааны үр дүнд киноны зах зээлд шинээр гарч ирж байгаа кино бүтээлүүд, шинэ мэдээ мэдээлэл зэргийг цаг алдалгүй нийслэлчүүдэд хүргэх, улмаар хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх, нийслэлийн соёл хүмүүжлийн байгууллагуудтай бодлогын хүрээнд нэгдэж ажиллах, “Зохиогчийн эрхийг хамгаалах тухай” хуулийг Монгол улсын нутаг дэвсгэрт хэвшүүлэх явдлыг дэмжих нь “Өргөө” кино театрийн нэн тэргүүний зорилго билээ. Кино театр нь дотроо тоглоомын төв, лоунж, түргэн хоолны газрыг цогцлоож өгснөөрөө онцлогтой юм.
4 танхимтай бөгөөд:
1-р танхим 182 хүний суудалтай
2-р танхим 182 хүний суудалтай
3-р танхим 303 хүний суудалтай
4-р танхим 158 хүний суудалтай
Өргөө 5 LASER кино театр нь орчин цагийн холливууд киноны дууны өнгийг тодорхойлогч 3 хэмжээс дууны цогц шийдэл болох “Dolby Atmos” дуугаралттай, хамгийн тод чанартай 3 хэмжээсийг үүсгэгч “RealD 3D” систем бүхий 4K нягтралтай дүрслэл цацах “6К Christie” лазер проектор, Premium Large Screen буюу дэлгэцийн шилдэг шийдэл Харкнесс брэндийн “Clarus XD” шүрэн дэлгэц зэрэг төгс шийдлүүдийг багтаасан лазер кино театр юм. Энэхүү кино театр нь Өргөө 1 кино театрын өргөтгөл байдлаар баригдсан юм.
Нийт 3 танхимтай бөгөөд:
5-р танхим 119 хүний суудалтай
6-р танхим 135 хүний суудалтай
7-р танхим LASER® танхим 473 хүний суудалтай
Хаяг | Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Ард Аюушийн өргөн чөлөө, 13-р хороо, 3-р хороолол, Өргөө Синема Улаанбаатар-16091, Утас: 70107711 |
Билет захиалах утас | (+976)-77117711 /Өдөр бүрийн өглөөний 10:00 цагаас 22:00 хүртэл захиалга авна./ |
Факс | (+976)-11 367654 /Ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цаг хүртэл факс хүлээж авна. Факсын хариуг ажлын өдрүүдэд/ |
И-Mэйл хаяг | info@urgoo.mn /Ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цаг хүртэл И-Mейл хүлээж авна. И-Mэйл хариуг ажлын өдрүүдэд/ |
Өргөө-2 кино театр нь Өргөө кино театрын 2 дахь салбар болж 2011 оны 12-р сарын 1нд нээлтээ хийсэн. “Өргөө-2” кино театр их дээд сургуулиудын хотхонд байрладгаараа давуу талтай. Тийм ч учраас сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон тоглоомын төв, мини боулингийн талбай, спорт лоунж, караоке өрөө зэргээс гадна залуучуудад үйлчилгээ үзүүлдэг үндэсний компаниудыг нэг дор төвлөрүүлж чадсанаараа онцлогтой юм.
АНУ, Солонгос, Германы орчин үеийн техник хэрэгслээр тоноглож, дэлхийн стандартад нийцүүлсэн бөгөөд нийт 1500 метр квадрат талбайтай тус кино театр хотын төв болон зүүн хэсгийн оршин суугчид, оюутан залууст үйлчилж эхэлснээрээ олны таашаалыг хүлээгээд байна. Их хотын залуусын хүсэл, шаардлагад нийцсэн кино театр гурван танхимтай.
1-р танхим 111 хүний суудалтай
2-р танхим 107 хүний суудалтай
3-р танхим 129 хүний суудалтай
Хаяг | Улаанбаатар хот, Сvхбаатар дvvрэг, 8-р хороо, Амарын гудамж, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, хойд жигүүр. Өргөө Синема Улаанбаатар- 210646, Утас: 70108811 |
Билет захиалах утас | (+976)-77117711 /Өдөр бүрийн өглөөний 10:00 цагаас 22:00 хүртэл захиалга авна./ |
Факс | (+976)-11 70109046 /Ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цаг хүртэл факс хүлээж авна. Факсын хариуг ажлын өдрүүдэд/ |
И-Mэйл хаяг | info@urgoo.mn /Ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цаг хүртэл И-Mейл хүлээж авна. И-Mэйл хариуг ажлын өдрүүдэд/ |
Өргөө-3 IMAX кино театр нь Өргөө кино театрын 3 дахь салбар болж 2016 оны 7-р сарын 22-нд нээлтээ хийсэн. “Өргөө-3 IMAX” кино театр 6-н танхимтай мултиплекс театр бөгөөд Шангри-Ла Молл худалдааны төвд байрладагаар онцлогтой ба Монголын анхны IMAX театр байгуулагдсан 71 дэх орон болж байгаа нь тус театрын дэлхийн хэмжээнд зөвшөөрсөн үйл явдал юм. Дээрх бүх салбарууд ОУ-д нэр хүндтэй кинотеатрын чиглэлээр мэргэшсэн архитекторын компани зураг төслийг гаргадаг бөгөөд гэр бүл залуус чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн байна.
Нийт худалдааны төвийн 3000 метр квадрат талбайтай тус кино театр эзлэх ба хотын төв болон өмнөд хэсгийн оршин суугчид үйлчилж эхэлснээрээ олны таашаалыг хүлээгээд байна. Манай кино театр нь 6-н танхимтай ба
1-р танхим 42 хүний VIP суудалтай
2-р танхим 162 хүний суудалтай
3-р танхим 129 хүний суудалтай
4-р танхим 205 хүний суудалтай
5-р танхим 151 хүний суудалтай
6-р танхим IMAX® танхим 387 хүний суудалтай
Хаяг | Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж, Шангри-Ла худалдааны төв, Утас: 70117711 |
Билет захиалах утас | (+976)-77117711 /Өдөр бүрийн өглөөний 10:00 цагаас 22:00 хүртэл захиалга авна./ |
Факс | (+976)-11 367654 /Ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цаг хүртэл факс хүлээж авна. Факсын хариуг ажлын өдрүүдэд/ |
И-Mэйл хаяг | info@urgoo.mn /Ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цаг хүртэл И-Mейл хүлээж авна. И-Mэйл хариуг ажлын өдрүүдэд/ |
“Нью тур сафарис” ХХК-ийн дөрөв дэх салбар Эрдэнэт-Өргөө төслийг 2015 оноос
хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн ажлыг кино театр, үзвэр үйлчилгээний барилга байгууламж
барих ажилд мэргэшсэн БНСУ, АНУ-ын алдартай компани, инженерүүдтэй хамтран ажилласан.
Төслийн үйл ажиллагаа хоёр жил гаруй үргэлжилж, бүтээн байгуулалтын ажилд дотоод
болон гаднын 10 компани, 320 гаруй инженер техникийн ажилтнууд гар бие оролцсон.
“Эрдэнэт Өргөө 4” кино театр нь орчин үеийн Dolby Cinema технологи бүхий дэлхийн
стандартад нийцсэн дотоод засал бүхий дөрвөн энгийн, нэг VIP танхимтай, тав тухыг
мэдрүүлэх Азийн топ, 20 шилдэг кино театрын нэг юм.
1-р танхим 83 хүний суудалтай
2-р танхим 93 хүний суудалтай
3-р танхим 93 хүний суудалтай
4-р танхим 57 хүний VIP суудалтай
Хаяг | Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол, Эрдэнэт Өргөө кинотеатр, Утас: 77357711 |
Билет захиалах утас | (+976)-77117711 /Өдөр бүрийн өглөөний 10:00 цагаас 22:00 хүртэл захиалга авна./ |
Факс | (+976)-11 367654 /Ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цаг хүртэл факс хүлээж авна. Факсын хариуг ажлын өдрүүдэд/ |
И-Mэйл хаяг | info@urgoo.mn /Ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цаг хүртэл И-Mейл хүлээж авна. И-Mэйл хариуг ажлын өдрүүдэд/ |
Өргөө 5 LASER кино театр нь орчин цагийн холливууд киноны дууны өнгийг тодорхойлогч 3 хэмжээс дууны цогц шийдэл болох “Dolby Atmos” дуугаралттай, хамгийн тод чанартай 3 хэмжээсийг үүсгэгч “RealD 3D” систем бүхий 4K нягтралтай дүрслэл цацах “6К Christie” лазер проектор, Premium Large Screen буюу дэлгэцийн шилдэг шийдэл Харкнесс брэндийн “Clarus XD” шүрэн дэлгэц зэрэг төгс шийдлүүдийг багтаасан лазер кино театр юм. Энэхүү кино театр нь Өргөө 1 кино театрын өргөтгөл байдлаар баригдсан юм.
Нийт 3 танхимтай бөгөөд:
5-р танхим 119 хүний суудалтай
6-р танхим 135 хүний суудалтай
7-р танхим LASER® танхим 473 хүний суудалтай
Хаяг | Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Ард Аюушийн өргөн чөлөө, 13-р хороо, 3-р хороолол, Өргөө Синема Улаанбаатар-16091, Утас: 70107711 |
Билет захиалах утас | (+976)-77117711 /Өдөр бүрийн өглөөний 10:00 цагаас 22:00 хүртэл захиалга авна./ |
Факс | (+976)-11 367654 /Ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цаг хүртэл факс хүлээж авна. Факсын хариуг ажлын өдрүүдэд/ |
И-Mэйл хаяг | info@urgoo.mn /Ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цаг хүртэл И-Mейл хүлээж авна. И-Mэйл хариуг ажлын өдрүүдэд/ |
“Нью тур сафарис” ХХК-ийн зургаа дахь салбар Дархан-Өргөө төслийг 2015 оноос
хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн ажлыг кино театр, үзвэр үйлчилгээний барилга байгууламж
барих ажилд мэргэшсэн БНСУ, АНУ-ын алдартай компани, инженерүүдтэй хамтран ажилласан.
Төслийн үйл ажиллагаа дөрвөн жил гаруй үргэлжилж, бүтээн байгуулалтын ажилд дотоод
болон гаднын 30 компани, 500 гаруй инженер техникийн ажилтнууд гар бие оролцсон.
“Дархан Өргөө 6” кино театр нь орчин үеийн Dolby Cinema технологи бүхий дэлхийн
стандартад нийцсэн дотоод засал бүхий гурван энгийн, нэг VIP суудалтай, тав тухыг
мэдрүүлэх Азийн топ, 20 шилдэг кино театрын нэг юм.
1-р танхим 212 хүний суудалтай
2-р танхим 53 энгийн суудал, 12 VIP суудалтай
3-р танхим 151 хүний суудалтай
Хаяг | Дархан-Уул аймаг Дархан хот 9-р баг, Дархан Өргөө кинотеатр, Утас: 77477711 |
Билет захиалах утас | (+976)-77117711 /Өдөр бүрийн өглөөний 10:00 цагаас 22:00 хүртэл захиалга авна./ |
Факс | (+976)-11 367654 /Ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цаг хүртэл факс хүлээж авна. Факсын хариуг ажлын өдрүүдэд/ |
И-Mэйл хаяг | info@urgoo.mn /Ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цаг хүртэл И-Mейл хүлээж авна. И-Mэйл хариуг ажлын өдрүүдэд/ |
Өргөө-7 кино театр нь Өргөө кино театрын 7 дахь салбар болон 2022 онд нээхээр бид бүхэн ажиллаж байна. “Өргөө-7” кино театр 4-н танхимтай театр бөгөөд Парк-Од Молл худалдааны төвд байрладаг юм. Дээрх бүх салбарууд ОУ-д нэр хүндтэй кинотеатрын чиглэлээр мэргэшсэн архитекторын компани зураг төслийг гаргадаг бөгөөд гэр бүл залуус чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн байна.
Нийт худалдааны төвийн 500 метр квадрат талбайтай тус кино театр эзлэдэг. Манай кино театр нь 4-н танхимтай ба
1-р танхим 162 хүний суудалтай
2-р танхим 162 хүний суудалтай
3-р танхим 171 хүний суудалтай
4-р танхим 96 хүний суудалтай
Хаяг | Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Их Хүрээ гудамж, Парк-Од худалдааны төв, Утас: 77117711 |
Билет захиалах утас | (+976)-77117711 /Өдөр бүрийн өглөөний 10:00 цагаас 22:00 хүртэл захиалга авна./ |
Факс | (+976)-11 367654 /Ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цаг хүртэл факс хүлээж авна. Факсын хариуг ажлын өдрүүдэд/ |
И-Mэйл хаяг | info@urgoo.mn /Ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цаг хүртэл И-Mейл хүлээж авна. И-Mэйл хариуг ажлын өдрүүдэд/ |
Та ямар төрлийн кино үзэх дуртай вэ?: