Дэлгэрэнгүй мэдээлэл

Бэлтгэл хурандаа Дашийн цор ганц хань болсон зээ охин нь хүнд өвдөж эмнэлэгт хэвтээд уджээ. Охиныг хөл дээр нь босгохын тулд “ЧӨМӨГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГАА ХИЙХ ШААРДЛАГАТАЙ Ч ДОНОР МАШ ХОВОР, ӨНДӨР ҮНЭТЭЙ ТУЛ ИХЭВЧЛЭН ТӨРСӨН ЭЦЭГ НЬ ДОНОР БОЛДОГ ” гэсэн эмч нарын үг Даш өвгөний санааг зовоов. Учир нь зээ охиных нь эцэг гэх Лхагвааг Даш хурандаа охиноо төрөхөөс өмнө “үл бүтэх эр” гэж хүргэнээ болгоогүй хөөснөөс хойш дахин хараагүй билээ. Сураглавал Лхагваа олон мянган долларын хулгайн хэргээр хорих ял эдэлж байгааг олж мэднэ. Очиж уулзтал Лхагваагийн “Охиноо аварч чадах л юм бол би бүхнийг хийнэ” гэсэн үг Дашид итгэл найдвар төрүүлнэ. Даш хурандаа өргөдөл хүсэлт гарган Лхагвааг батлан даалтаар гаргаж, харгалзагчийн хамт эмнэлэгт авчирав. Гэвч шинжилгээ хийх өглөө Лхагваа охиноо хаян эмнэлэгээс оргоно. Түүнд өмнө хийсэн хэргийнхээ нуусан мөнгийг авч гадагш оргон зайлах зорилго байсныг өвгөн мэдсэнгүй. Хуулийн байгууллагынхан Лхагвааг эрэн сурвалжилж, баривчилсан даруй мөрдөнд шилжүүлэх үүрэгтэй, дахин батлан даалтанд гаргах боломжгүй гэцгээнэ. Даш хурандаад цагдаагийнхнаас урьтан Лхагвааг олж охиноо аврахаас өөр гарц үлдсэнгүй. Иймд тэрээр залуу идэр насандаа хамт алба хааж байсан 7-р тусгай тасгийн итгэлт нөхдөө цуглуулахаар эрс шийднэ. Аль эрт гавъяаны амралтандаа гарч тус тусын ахуйдаа мартагдаж байсан бэлтгэл офицерууд нөхрийнхөө төлөө , нэгэн бяцхан охины төлөө зүтгэх “зарлан дуудах” гардацгаав. Ингээд түүний мөрдөс нэгт нөхөд болох Мэргэн буудагч Дэлэг, Чекист Чадраа, Холбоочин Цог, Софёр Мятав гэсэн дөрвөн нөхөд нь цугласнаар адал явдал идэвхтэй үргэлжилнэ. Гэвч тэд одоо идэр залуу эрс биш!

Цагийн хуваарь

Театраас буусан
Tөрөл: Adventure
Найруулагч: Д.Баярсайхан Д.Отгонсүрэн
Дүрүүдэд: Д.Гүрсэд Ш.Доржсүрэн Г.Золбоот Г.Мягмарнаран Э.Пүрэвжаргал Г.Равдан Д.Сүхбаатар Ё.Цог Н.Ялалт
Продюсер: Н.Батнасан Ц.Төрбат П.Цэрэннадмид Н.Ялалт
Үргэжлэх хугацаа: 90 мин
Насны ангилал: PG13
Өргөөгийн дэлгэцнээ: 2019-06-07
Үнэлгээ
1,0
1,0/10
1

Бонус картаар нэвтэрч үнэлгээ өгнө

Манай дэлгэцнээ

Тун удахгүй

Тэмдэглэгээний тайлбар

  • Dolby Atmos
  • Тухайн кино энгийн болон vip суудлаар тасалбар зарагдаж байгааг заана.
  • Тухайн кино 3D кино болохыг заана.
  • RealD 3D
  • G Бүх насныхан үзэж болно
  • 13 13 нас болон түүнээс дээш насныханд
  • Laser
  • 16 16 нас болон түүнээс дээш насныханд
  • 18 18 нас болон түүнээс дээш насныханд
0