WWW.URGOO.MN САЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Вебсайтаар дамжуулан кино тасалбар авахдаа та дараах зүйлүүдийг хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй.

1. Тасалбар бүрт захиалагдсан суудал зарагдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

2. Энэхүү вэб сайтаар зарагдсан тасалбарыг бид буцаан авахгүй байх тохиолдол байж болохыг та хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хэрэглэгч нь байнгын хэрэглэдэг идэвхитэй Имэйл хаягаар бүртгэлийг баталгаажуулна. Хэрэв хэрэглэгч өөрөө хүсэлт гаргавал уг Имэйлийг устгаж болно.

4. Хэрэглэгчийн бүртгэлд орж байгаа имэйл хаягаас бусад мэдээллийн үнэн зөв байдлыг хэрэглэгч өөрөө хариуцна.

5. Тухайн тасалбартай холбоотой аливаа нэгэн маргаан үүссэн тохиолдолд системийн бүртгэл дэх хэрэглэгчийн мэдээллүүдийг үндэслэн шийдвэрлэх тул хэрэглэгч өөрийн бүртгэлдээ худал мэдээлэл оруулснаас үүссэн хохирлыг www.urgoo.mn вэбсайт нь хариуцахгүй болно.

6. Вэб сайтаас худалдан авсан кино тасалбар нь хуулинд заагдаагүй нөхцлөөр буцаах болон солих боломжгүй болно.

7. Нэг хэрэглэгч өдөрт 3 удаагийн худалдан авалт хийх боломжтой бөгөөд нэг удаагийн худалдан авалтанд 10 билет захиалах эрхтэй.

8. Билет захиалга хийж дуусмагц таны имэйл хаяганд захиалгын код болон ибаримт очих болно.

9. Та захиалгын кодыг “Өргөө” кино театрийн танхимын билет шалгагч дээр шалгуулж танхимд нэвтэрнэ. 

10. Та захиалсан билетээ хэвлэж авах бол “Өргөө” кино театрийн Автомат Киоск машин дээр очиж Захиалсан тасалбараа авах/Collect Your Booking/ товч дээр дарж авна.

11. Тус вэбсайт нь хэрэглэгчийн хувийн хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээ бөгөөд тус системийг ашиглан тасалбар бөөндөж аван дамлан зарахыг хориглоно.

12. Хэрэглэгч та суудлаа сонгон мэдээлэл баталгаажуулах хуудсанд шилжсэнээс хойш 15 минутанд багтаан төлбөрыг төлж, худалдан авалтыг дуусгах үүрэгтэй.

13. Хэрэглэгч та Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банкны картуудаар болон MonPay, SocialPay, Mongolchat апплекишнуудаар төлбөрөө төлөх боломжтой.

14. Вэб сайтад Facebook, Twitter-н эрхээр login хийж болох бөгөөд сайт нь хэрэглэгчийн Имэйлээс бусад ямар ч хувийн мэдээллийг хадгалахгүй болно. Уг Имэйл хаяг руу тасалбар захиалгын мэдээллийг илгээх болно. Хэрэв хэрэглэгч өөрөө хүсэлт гаргавал уг Имэйлийг устгаж болно.

15. Чатбот тасалбар захиалга хийхэд Facebook хэрэглэгчийн firstname болон lastname-г бүртгэж авах бөгөөд уг мэдээлэл нь тасалбар захиалгын системд бүртгэгдсэнээр хэрэглэгчийг баталгаажуулахад ашиглагдах болно. Хэрэв хэрэглэгч өөрөө хүсэлт гаргавал уг мэдээллийг устгаж болно.

16. Энэхүү вэбсайттай холбоотой маргаан, асуудлыг info@urgoo.mn хаягаар болон 77117711 дугаарын утсаар авна.

Энэхүү нөхцлийг хүлээн зөвшөөрч манай кино театраар үйлчлүүлсэн таньд баярлалаа.